Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Доржийн Шүрхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсныг ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Б.Бат-Эрдэнэ нар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эрдмийн хамт олны хурлын үеэр гардуулав.
Тэрээр 30 гаруй жилийн турш хүрээлэнд тасралтгүй судалгааны ажил эрхлэхдээ эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд Монгол улсдаа төдийгүй гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хятад судлаачийн нэг юм.
Доктор (Ph.D), профессор Д.Шүрхүүд хүрээлэнгийн нийт эрдмийн хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн цаашдын эрдэм судлалын үйлсэд нь улам их амжилтыг ерөөе.
Мэдээг бэлтгэсэн Э.Энх-Амар