Хүрээлэнгийн захиргааны болон Ахмадын зөвлөлийн шийдвэрээр зарим ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Манай хүрээлэнгийн ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор С.Дамдинсүрэн өөрийн санаачилгаар В.И.Лениний бүтээлийн бүрэн эмхтгэлийн 56 ботийг хүрээлэнгийнхээ номын санд бэлэглэх хүсэлт гаргасны дагуу хүлээн авах ёслол болж Захиргааны зөвлөлөөс талархлын Батламж олгон, Ахмадын зөвлөлөөс эрдмийн нийт хамт олны өмнө хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав.
Мөн өдөр манай хүрээлэнд сүүлийн 13 жилийн турш тасралтгүй ажилласан үйлчлэгч Д.Даваасүрэн гуайд нийт хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлэн, урт удаан наслахыг хүсэн ерөөв. Нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн Э.Энх-Амар