БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд ноён Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
захирал, доктор Д.Золбоо, Солонгос судлалын секторын эрхлэгч, доктор И.Энхболд нарыг
хүсэлтийнх нь дагуу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, албан уулзалт хийв. Уулзалтад БНАСАУ-ын Элчин
сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Хан Чол Мин, 3-р нарийн бичгийн дарга Бек Гён Чөл нар байлцав.
Уулзалтаар талууд хамтран
ажиллах, цаашид хоёр талын эрдэмтэн, судлаачдын дунд тогтмол хурал, зөвлөлгөөн
зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх зэрэг асуудлаар санал солилцов. Элчин зөвлөх хүрээлэнгийн шинээр томилогдсон удирдлагатай
танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал солилцож буйдаа
талархал илэрхийлж, цаашид бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийсэн байна. ОУХХ-ийн захирал, доктор Д.Золбоо: “Биднийг
цаг
гарган найрсгаар хүлээн авч,
ажил хэрэгч уулзалт хийх боломжийг олгосон эрхэм элчин сайдад талархал илэрхийлж, хүрээлэнгийн зүгээс уламжлалт солонгос судлалыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байдагт
баярлаж байна. Цаашид судлаачдын хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж,
хамтарсан судалгаа хийхэд урьдын адил хэзээд нээлттэй, ажил хэрэгч хандаж байх болно” гэдгээ илэрхийлэв. Солонгос судлаач, доктор И.Энхболд хоёр талын эдийн
засаг, худалдааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлагын талаар судалгааны
ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, холбогдох эрдэм шинжилгээний
байгууллага, судлаачтай холбогдох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мэдээ
бэлтгэсэн Э.Энх-Амар