БНХАУ байгуулагдсаны 70 жил, Хятад-Монгол, Хятад-Орос улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан Тинк Танк холбооны олон улсын форум-2019/CRMF2019/ олон улсын форумын үйл ажиллагаа 2019 оны 7 дугаар сарын 22-25 өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны нийслэл Хөх хотод амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш 5 дахь удаагийн энэхүү форум Бодлогын зохицуулалт, Дэд бүтцийн бүтээн байгуулалт, Худалдааны хөнгөлөлт, Санхүүжилтийн уялдаа холбоо, Иргэдийн хоорондын ойлголцол гэсэн 5 салбараар хуралдаж, 100 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн форумд урьд өмнөхөөсөө олон тооны судлаач, албаны хүмүүс оролцсоноос Монгол Улсаас 30, ОХУ-аас 20 гаруй төлөөлөгч оролцов. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авидаар ахлуулсан ШУА-ийн судлаачдын бүрэлдэхүүнд манай хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, доктор К.Дэмбэрэл, доктор А.Даваасүрэн нар багтаж холбогдох сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэгт оролцлоо. Ирэх жилийн форум ОХУ-ын Эрхүү хотод зохин байгуулагдахаар боллоо.